Би үнэхээр эрх танхи хүүхэд байжээ. Ээжээ гэж яасан цөөхөн удаа дуудаа бэ таныгаа нэг л хэл эвэлж өгдөггүй байсанд үнэхээр их харамсаж байна. Хавар болохоор гэрээ санаад гэрлүүгээ явах өдрийг тоолдог байсан минь та 2ыгоо санасаны шинж байжээ. Одоо явах гэж яарахгүй нэг сэтгэл эзгүй санагдаж байна. Очихоор төрж өссөн гэр минь эзэнгүй угтана гэж бодорхоор өөрийн эрхгүй дотор минь харанхуйлж нулимс урсах юм даа. Ээжийн чинь хавдар ямар ч найдваргүй болсон байна гэх эмчийн хэлэхийг сонсоод дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг ямар үнэн үг болохыг ухаарч маш их ганцаардаж байсан шүү. Тэр үед ээжийгээ ямар ихээр өрөвдсөн гэж санана. Хаашдаа эдгэхгүй болсоноо мэдсэн хэр нь миний сэтгэлийг зовоохгүй гэсэн дээ л тэр байхдаа өвчинийхөө талаар нэг ч үг хэлэхгүй их өвдсөн ч гайгүй байна гээд л үнэндээ хэцүү байсан шүү. Охин чинь ачыг нь хариулж чадаагүй ч буян сайн хийх болно. Ум сайн амгалан болтугай. Охин нь сайхан амьдрахын төлөө сайн хөдөлмөрлөж, сайхан сэтгэл өвөрлөж явна. ![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p206x206/1780830_513334658783819_1738520948_n.jpg?oh=3771067815c29dd72fb96f163e27bdd0&oe=57E4F7DE)
![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p206x206/1780830_513334658783819_1738520948_n.jpg?oh=3771067815c29dd72fb96f163e27bdd0&oe=57E4F7DE)
No comments:
Post a Comment