Saturday, November 13, 2010

Ц.Хулан : Ганцхан ээждээ унших

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон 

Ганцхан намайг гэж ижий та 
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Friday, November 12, 2010

хүү минь

Муухай жаалхүү 7 сартайдаа

Муухай хүүхэд ш дээ мөлхөөд
өвдөг улаасан байгааг нь хар даа





Хонхны баяр

2007 оны 5-р сарын 27 нд МУИС  МКС-ийн
математик мэдээлэл зүйн багшийн анги төгсөж байхдаа
 дор удахгуй МУБИС төгсөх зургаа тавина аа 


багш нарын баяр

Нутгийн ахмдуудтай


Wednesday, November 10, 2010

Сурагчийн амралт эхэлсэн нэг л нам гүм байна. Манай багш нар амарсан надаас өөр багш бараг байхгүй байна. Би нэг сургалт явуулсан болоод л залхуу хүрээд л сууж байна. Энэ намар их сайхан намар болж байгаа болохоор нутгаа мөн чиг их санах юм даа. Хүнгүйн гол минь одоо л захаасаа зайрмагтаж байгаа байхдаа. Би нутгаасаа асар их энергийг авдаг болохоор нутгаа дандаа бодох юм даа, миний хайртай бүхэн нутагт минь үлдсэн болохоор ч тэр юмуу дандаа л нутгаа бодно. Хайрт 2 ээж минь хамаатан садан,  хамгийн дотны анд минь, хайрт багш  нар минь  гээд л нутгийн зон олон минь дэндүү сайхан шүү.