Tuesday, November 6, 2012

Блог руугаа оролгүй их удсан байна. Үүнээс хойш ядаж 7 хоногтоо нэг орж байна аа. Энэ 7 хоногт их л завгүй байлаа хичээл амрах гэж байгаа болохоор. Өнөөдөр иргэний бүртгэл дээр очно. Сонгуульд ажиллах юм байх. Өчигдөр орой унтсан болоод ч тэр юмуу нэг нозоороод байх юм. Өчигдөр орой Цайзад очоод их оройтсон. Хөөрхөн дүү минь том болсон байна шүү хүүхэд гэдэг хурдан юмаа. Гүйгээд л байна. Хүүхдүүд ер нь том жижиг ялгаагүй хөөрхөн юмаа. Хүүхэдтэй ажиллана гэдэг бас их сонин юм гэж бодогдох бодлоод байх юм. Хүүхэдтэй  ажиллаж буй хүмүүс мөн л тэдэнтэйгээ адилхан сангдах юм. Багш  гэх алдарыг хүртээд 6 дахь жилээ болож байгаа ч багш болох болоогүй л байна даа . Гэхдээ сэтгэлээр унахгүй ээ ийм олон сайхан гэнэн цайлган хүүхдүүдээр хүрээлэгдэж байгаа болохоор юунд гутрах вэ? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сайхан үг шүү. Хичээх л хэрэгтэй юм байгаа юм даа