Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.
Wednesday, October 27, 2010
ангийн андын төрсөн өдөр
Өнөөдөр яагаад ч их эрт сэрсэн болохоор эрт ажилдаа ирсэн минь энэ. Ирээд л дэвтэрээ хөтлөх гээд нээтэл 10 жилийн ангийн андын төрсөн өдөр юм байна. 2-р ангид орох жил манай ангид шав шар толгойтой яг л орос хүүхэд шиг хүүхэд шилжиж ирээд 3-р салаанд сууж сайсан нь санаанд илхэн байдаг юм. шар толгойтой байсан болохоороо санаанд их тод үлдсэн байхаа ингээд л гэр нь манай урд хашаанд байдаг аав нь манай ээжийн ажлын газар ажилладаг болсоноос хойш гэр бүлийн болон ангийн найзууд болсон юм. Хамгийн сонирхолтой нь айнаа, хорлоо дөрөвүүлээ хамт суудаг 3 жил
Monday, October 25, 2010
Sunday, October 24, 2010
17 миний өргөө
Үг Б.Ганчимэг /Түүхийн багш /
“17-Миний өргөө”
Мэндийн цэнхэр хадагтай монголд
Мэлмий тунгалаг бүтэн харцанд
Миний сургууль мишээн гэрэлтэхэд
Магнай тэнийн үрс нь жаргалтай
Талд ургасан хонхон цэцэг
Тавин жилийг туулан жингэлээ
Таны миний хайртай
Та бидний мөнхийн өргөө
Дахилт: Хун цагаанаар зурагджээ
Хүүхэд насны гэгээн бүхэн
Хувирашгүй ариун энэ л өргөө
Хүслийн агуу тэнгэр билээ
Эрдмийн хязгааргүй тэнгист сэлэхдээ
Эгнэшгүй эхийг сурахыг хүссэн
Ээж аавын эрх танхил хүслийн
Эвийн өргөө номын өргөө
Дахилт
Эрлийн жигүүр ургаж гүйцээд
Эрдмийн гэгээн тэнгэртээ дүүллээ
Энхийн саруул бидний өргөө
Эвийн их номын өргөө
Дахилт
Хүлэг миньшүлэг минь
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Хүлэг миньшүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад
Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй
Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад
Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёрт
Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёрт
Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!
Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,
Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь
Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй
Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!
Хүлэг минь шүлэг минь хурдлан давхи!
Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй
Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,
Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!
Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд
Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй
Зуур замын уртад ухаан, шандас сульдаад
Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
1977 он
Б.Явуухулан
Б.Явуухулан
Сургуулийн гал тогоогоор эргэлдсэн хүүхэд нас минь
Цэцэрлэгийн найзын маань ээж сургууулийн гал тогоонд тогооч манай ээж сургуулийн эмч хийдэг байлаа. Хоёр ээжийнхээ ажил рүү нэг замаар явах болсоноор бидэн хоёрын найзын холбоо эхэлсэн юм. Цэцэрлэгээ тараад л сургуулийн гал тогоо рүү хурдны морь шиг л хариана. Ингэж явсаар алдын сургуулийн алтан босгыг 1992 оны 9-р сарын 1-ний өдөр бид хоёр 1 дугаар ангид орж АБТА Жавзмаа багшийн хайрт шавь нар болсон. Тэр хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохих азтай бөгөөд дурсамжтай агшин надад тохиож билээ. 10-р ангийн Сэрчмаа гэдэг эгчийн хамт цохиж байсан санаанд тод үлдсэн бөгөөд 10 жилийн дараа 2001 оны 9-р сарын 1нд мөн сүүлийн хичээлийн шинэ жилийн хонхыг мөн сүүлчийн хонхыг 2002 оны 5-р сарын 27нд цохихдоо нулимс дуслуулан алхаж байсан үе саяхан мэт санагдах юм.
Subscribe to:
Posts (Atom)