Monday, October 10, 2016

Миний  амьдралын жаргал, зовлон, баяр гуниг бүхий л мөчид хамт байж чаддаг хамт олондоо маш их хайртай, дэндүү дасчээ. Энэ л алтан босготой сургуулийн хаалгаар багш болон орж ирээд хэдийн 10 жилийг ардаа орхиж. Амьдралынхаа  гуравны нэгийг энэ хамт олонтой бужигнаж байгаа минь  сайхан санагдаж байна.