Миний хамгийн дуртай улирал болж байна даа. 10 жилийн сурагч байхдаа хавар болохыг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Гол гэсээд ус шуугин урсах тэр мөчид голын захад очиж суух гэж бөөн юм болдог байж билээ. Ангиараа бөгөөд найзуудтайгаа мөн олон оройг голын захад өнгөрүүлсэн. Миний хүүхэд нас минь тэр хүнгүйн гол элсэн манхан дунд... Нутагтаа очиход нэг өөр шүү газар нь хүртэл зөөлөн гээч. Би зун болгон нутагтаа очоод эрт босоод мандах нарыг харж голын урсгал чагнан зогсож байх тэр мөч л хамгийн аз жаргалтай байдаг юм. Удахгүй мөн л явна гэж бодохоор өөрийн эрхгүй огших юм даа.