Wednesday, August 24, 2011

9-р сарын 1

2009-2010 оны хичээлийн жил

2010-2011 оны 4 дэхь хичээлийн хичээлийн шинэ жил

Thursday, May 12, 2011

Дурсамж

Мөрөөдлөөр дүүрэн сурагч насаа
Мөнхийн юм шиг эндүүрч явжээ
Мөнгөн хонхны жингэнэх дуугаа
Мөдхөн орхихоо умартаж явжээ
Шуугиж бужигнасан сургуулийн амьдралдаа
Сурагч нас минь дэндүү  дасжээ
Инээж уурласан хэдэн багш нартаа
Энхрий бие минь эрхгүй дасжээ
Хичээл сурлагаар тааруухан ч гэсэн 
Хонхон дуунаар томоождог нас минь
Суралцах зорилгоор учран золгосон
Сурагчийн ширээний хэдэн анд минь
Анхны хайрын элчийг мэдрүүлсэн
Арван жилийн сургуулийн амьдрал
Тохой нийлүүлж тоо бодсон
Танхил насны ариухан жилүүд
Дурсамж дүүрэн тэр л жилүүд
Дуугүйхэн сажилсаар ард хоцорчээ
Дурлаж дурлуулсан томоогүй нас минь
Дурсамж л болон сэтгэлд мөнхөрчээ
Өнгөрсөн бүхэн дурсамж
Ирээдүй бүхэн зөгнөсөн мөрөөдөл
Эргээд харахад бас л дурсамж
Энэ ертөнц чинь ХҮМҮҮСЭЭ
БҮХЛЭЭРЭЭ ДУРСАМЖ 









Thursday, April 21, 2011

зайсан гарах замд

 Арслан бид 2

өө энэ байсан юм уу 

Monday, April 11, 2011

Хавар болоод сайхан байна шүү

Миний хамгийн дуртай улирал болж байна даа.  10 жилийн сурагч байхдаа хавар болохыг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Гол гэсээд ус шуугин урсах  тэр мөчид  голын захад очиж суух гэж бөөн юм болдог байж билээ. Ангиараа бөгөөд найзуудтайгаа мөн олон оройг голын захад өнгөрүүлсэн. Миний хүүхэд нас минь тэр хүнгүйн гол элсэн манхан дунд...     Нутагтаа очиход нэг өөр шүү газар нь хүртэл зөөлөн гээч. Би зун болгон нутагтаа очоод  эрт босоод мандах нарыг харж  голын урсгал чагнан зогсож  байх тэр мөч л хамгийн аз жаргалтай байдаг юм. Удахгүй мөн л явна гэж бодохоор өөрийн эрхгүй огших юм даа.

Wednesday, March 9, 2011

17 миний өргөө

Байгалийн ухааны багш нар амралтан дээр
Тэмцээн хөгжөөн дэмжиж байгаа юм даа
17-р сургуулийн минь хамт олон

Monday, March 7, 2011

Охидуудыг баярлуулсан нь


Ээждээ

Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас илүүтэй таныгаа л би шүтдэг шүү 
Хайрт ээждээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Тандаа хайртай шүү 

Sunday, February 27, 2011

anhaa


Хорвоод ганцхан ээждээ

Хорвоод ганцхан ээждээ

Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
 
Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ

Friday, February 25, 2011

Манай анги

Математикийн гүнзгий 7е анги 31 сурагчтай 11 охин 20 хөнгүүнтэй. Манай ангид олон шилдэг тэргүүний сурагчид байдаг. Сургуулийн физик математикийн олимпиадын алтан медальт Буяндэлгэр эх мэт

Манай ангийнхан

Манай ангийн монгол дээлтэнгүүд

Юндэн Нансалмаа хоёр

Tuesday, February 22, 2011

Цагаан сараар нутагтаа очоод л

нутаг руугаа орох замд




Сүүлийн 3 жил өвөл нутагтаа очоогүй их гоё байна шүү. Үнэхээр нутгийн минь элс ямар сайхан харагдаж байна аа

Багш нарын баяраар







ямар их удсан юм бэ?

блог руугаа оролгүй яасан их удаа вэ?  бараг л хаягаа мартах шахсан байна шүү