Миний амьдралын жаргал, зовлон, баяр гуниг бүхий л мөчид хамт байж чаддаг хамт олондоо маш их хайртай, дэндүү дасчээ. Энэ л алтан босготой сургуулийн хаалгаар багш болон орж ирээд хэдийн 10 жилийг ардаа орхиж. Амьдралынхаа гуравны нэгийг энэ хамт олонтой бужигнаж байгаа минь сайхан санагдаж байна.
maagii
сайн бодол сайхан амьдрал руу хөтөлдөг
Monday, October 10, 2016
Wednesday, May 4, 2016
Би үнэхээр эрх танхи хүүхэд байжээ. Ээжээ гэж яасан цөөхөн удаа дуудаа бэ таныгаа нэг л хэл эвэлж өгдөггүй байсанд үнэхээр их харамсаж байна. Хавар болохоор гэрээ санаад гэрлүүгээ явах өдрийг тоолдог байсан минь та 2ыгоо санасаны шинж байжээ. Одоо явах гэж яарахгүй нэг сэтгэл эзгүй санагдаж байна. Очихоор төрж өссөн гэр минь эзэнгүй угтана гэж бодорхоор өөрийн эрхгүй дотор минь харанхуйлж нулимс урсах юм даа. Ээжийн чинь хавдар ямар ч найдваргүй болсон байна гэх эмчийн хэлэхийг сонсоод дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг ямар үнэн үг болохыг ухаарч маш их ганцаардаж байсан шүү. Тэр үед ээжийгээ ямар ихээр өрөвдсөн гэж санана. Хаашдаа эдгэхгүй болсоноо мэдсэн хэр нь миний сэтгэлийг зовоохгүй гэсэн дээ л тэр байхдаа өвчинийхөө талаар нэг ч үг хэлэхгүй их өвдсөн ч гайгүй байна гээд л үнэндээ хэцүү байсан шүү. Охин чинь ачыг нь хариулж чадаагүй ч буян сайн хийх болно. Ум сайн амгалан болтугай. Охин нь сайхан амьдрахын төлөө сайн хөдөлмөрлөж, сайхан сэтгэл өвөрлөж явна. ![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p206x206/1780830_513334658783819_1738520948_n.jpg?oh=3771067815c29dd72fb96f163e27bdd0&oe=57E4F7DE)
![](https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-0/p206x206/1780830_513334658783819_1738520948_n.jpg?oh=3771067815c29dd72fb96f163e27bdd0&oe=57E4F7DE)
Tuesday, May 3, 2016
Гунигтай өдөр байна. Ижийгээ маш их санаж байна. Өчигдөр төрсөн өдөр минь байсан боловч нэг л гунигтай сэтгэл хөдлөлгүй өдөр байлаа. Магадгүй 31 наслахдаа ийм гунигтай төрсөн өдөр байсангүй үргэлж баярлаж хайрт ээжээсээ билэг аваад л ямар аз жаргалтай байсан юм бэ? Ижийтэйгээ байхад би баян байсан гэдэг ямар агуу үг бэ? Уйлах гээд бичиж чадахгүй юм байна түр завсарлая
Monday, March 2, 2015
Subscribe to:
Posts (Atom)