Блог руугаа оролгүй их удсан байна. Үүнээс хойш ядаж 7 хоногтоо нэг орж байна аа. Энэ 7 хоногт их л завгүй байлаа хичээл амрах гэж байгаа болохоор. Өнөөдөр иргэний бүртгэл дээр очно. Сонгуульд ажиллах юм байх. Өчигдөр орой унтсан болоод ч тэр юмуу нэг нозоороод байх юм. Өчигдөр орой Цайзад очоод их оройтсон. Хөөрхөн дүү минь том болсон байна шүү хүүхэд гэдэг хурдан юмаа. Гүйгээд л байна. Хүүхдүүд ер нь том жижиг ялгаагүй хөөрхөн юмаа. Хүүхэдтэй ажиллана гэдэг бас их сонин юм гэж бодогдох бодлоод байх юм. Хүүхэдтэй ажиллаж буй хүмүүс мөн л тэдэнтэйгээ адилхан сангдах юм. Багш гэх алдарыг хүртээд 6 дахь жилээ болож байгаа ч багш болох болоогүй л байна даа . Гэхдээ сэтгэлээр унахгүй ээ ийм олон сайхан гэнэн цайлган хүүхдүүдээр хүрээлэгдэж байгаа болохоор юунд гутрах вэ? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сайхан үг шүү. Хичээх л хэрэгтэй юм байгаа юм даа
Tuesday, November 6, 2012
Wednesday, October 3, 2012
Thursday, January 5, 2012
2012 он
Он гараад удаагүй байгаа болохоор сэтгэл сайхан л байна. Энэ жил бараг блог руугаа ороогүй юм шиг байна. 27 нас хүрлээ цаг хугацаанаас түрүүлж чадахгүй байгаа болохоороо цаг хугацааг хурдан гэх юм даа. Хүнд ер нь дараах зүйлийг зааюал хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг байна. Эерэг үгс, Эерэг харилцаа, сурах хүсэл эрмлзэл, эерэг зүйл унших, Эерэг зүйл төсөөлөх, томоор сэтгэх, Зорилго тавих, Эерэг үзэмж, бусдад туслах зэргээс өөртөө дандаа бодож хэрэгжүүлэх юм байна гэж бодож байна.
Subscribe to:
Posts (Atom)