Wednesday, December 29, 2010

happy new year

Шинэ жил болох гээд их гоё байна. Өнөөдөр 12-р сарын 30 3 цагийн хичээлтэй эхний цагаа ороод л сууж байна. Энэ  жилийн шинэ ямар даруухан өнгөрч байна аа. Нэг л өөр  догдлохгүй нэг л мэдсэн шинэ жил болсон байх юм даа. Яасан хурдан юм бэ? цаг хугацаанаас би түрүүлж чадахгүй байгаа даа цаг хугацааны  хурданыг их мэдрэх юм даа.  Шинэ жилийн баяр шиг гоч байхгүй миний хувьд харин энэ жил жаахан тиймэрхүү өнгөрчихлөө дөө . Гэхдээ хүсэл байгаад хясал дагадаг, Алдаж байж олдог хорвоод би яалтайч билээ дээ. Айлчлан ирж буй 2011 он надад  их аз жаргалыг авчирсан жил байх болно гэдэгт би 100 хувь итгэлтэй байгаа. Хайрт ээждээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Wednesday, December 1, 2010

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч,  тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч,тэнгэр шиг бай !


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч  тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч  тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу  бай
Гайхуулах хэрэггүй, дотроон  тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Wednesday, November 24, 2010

Ш.Гүрбазар : Ижий танаа



Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Х
үү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа ш
үү дээ
Ээжээ
үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Н
үднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг т
өрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан т
өрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм ш
үү ээжээ

Ээжээ та х
үүдээ гомдоогүй биз
Х
үү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа ш
үү
Нэг л
өдөр зай чинь ханхайж
Нэгний
өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддагг
үйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яарааг
үйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Х
үүдээ битгий гомдоорой
Х
үү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа ш
үү
Ээжээ та х
үүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би м
өнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь
өмнө тэнгэрээ аргадая
Буурал н
өмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
М
өчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
М
өөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
М
өрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтааг
үй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм з
үүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
З
үүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би х
үсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би м
өрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Б
үтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны м
өнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай ш
үлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун м
өргөлөө өргөж байна ижий минь ээ

Ижийтэй минь нас чацуухан нутгын танил х
өгшинтэй их олон жилийн хойно уулзахад сайхан санагдлаа уруулын бүлээн жин хацарт хүрхэнээ сэтгэл нялхамсаж уярсандаа ч юм уу ижийгээ сансандаа ч юм уу самсаад орхирлоо
Нуураа з
үүдэлж уулсаа санаагүй ч гэлээ нутгыхаа буурлын нөмөрт зогсоод баймаар их замын дунд жаахан азнаж инээхийг нь хүртэл сонсоод баймаар үртэй, ханьтай бүр ачтай бай хүн ер нь үнэндээ ижийгээ санахын цагт бол мөнхий нялхаараа.

Tuesday, November 23, 2010

Хөвсгөл далай

Хүслийн хад 

Ходоодны рашаан дээр


Хөвсгөл далайд

Айж байгаад гайгүй болсон нь

Wednesday, November 17, 2010

ангийн охин дэндүү муухай зан гаргасан шүү

10 жилийн охинтойгоо өчигдөр орой уулзсан 2 жил гаруй уулзаагүй болохоор их сонин ихтэй байлаа  хамгйн сонирхолтой нь заавал Буянаа Ганбаа бид хоёрыг уулзуулдаг нь яаж байгаа юм бол оо бодоод бодоод бодын шийр 4 болоод байх юм. Ганбаа намайг таньдаггүй байсан бол яах байсан юм бол оо. Дээрээс нь бас Амараа байна бид нар яагаад ийм сонин учирлаар танилцаж байгаа юм бол эхлээд Завханд  Буянаа Амраа тэгээд Гамбаатай дараа нь би яг энэ замаар Улаанбаатарт  тэр 2той танилцаад нэг сонин  юм даа. Тэгээд л би 10 жилийн ангийн охинтойгоо уулзах гээд очсон чинь Ганбаа байгаад л тэгээд та 2 бие биенээ таньдаг юмуу ч гэх шиг сонин юм аа. Та 2  тэгээд нэг анги юм уу гээд л гайхаад
 

Saturday, November 13, 2010

Ц.Хулан : Ганцхан ээждээ унших

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон 

Ганцхан намайг гэж ижий та 
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Friday, November 12, 2010

хүү минь

Муухай жаалхүү 7 сартайдаа

Муухай хүүхэд ш дээ мөлхөөд
өвдөг улаасан байгааг нь хар даа





Хонхны баяр

2007 оны 5-р сарын 27 нд МУИС  МКС-ийн
математик мэдээлэл зүйн багшийн анги төгсөж байхдаа
 дор удахгуй МУБИС төгсөх зургаа тавина аа 


багш нарын баяр

Нутгийн ахмдуудтай


Wednesday, November 10, 2010

Сурагчийн амралт эхэлсэн нэг л нам гүм байна. Манай багш нар амарсан надаас өөр багш бараг байхгүй байна. Би нэг сургалт явуулсан болоод л залхуу хүрээд л сууж байна. Энэ намар их сайхан намар болж байгаа болохоор нутгаа мөн чиг их санах юм даа. Хүнгүйн гол минь одоо л захаасаа зайрмагтаж байгаа байхдаа. Би нутгаасаа асар их энергийг авдаг болохоор нутгаа дандаа бодох юм даа, миний хайртай бүхэн нутагт минь үлдсэн болохоор ч тэр юмуу дандаа л нутгаа бодно. Хайрт 2 ээж минь хамаатан садан,  хамгийн дотны анд минь, хайрт багш  нар минь  гээд л нутгийн зон олон минь дэндүү сайхан шүү.

Tuesday, November 2, 2010

Эмээ минь



Богд Очирваань хайрханы төрийн тахилга дээр

Wednesday, October 27, 2010

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.

ангийн андын төрсөн өдөр

Өнөөдөр яагаад ч их эрт сэрсэн болохоор эрт ажилдаа ирсэн минь энэ. Ирээд л дэвтэрээ хөтлөх гээд нээтэл 10 жилийн ангийн андын төрсөн өдөр юм байна. 2-р ангид орох жил манай ангид шав шар толгойтой яг л орос хүүхэд шиг хүүхэд шилжиж ирээд  3-р салаанд сууж сайсан нь санаанд илхэн байдаг юм. шар толгойтой байсан болохоороо санаанд их тод үлдсэн байхаа ингээд л гэр нь манай урд хашаанд байдаг аав нь манай ээжийн ажлын газар ажилладаг болсоноос хойш гэр бүлийн болон ангийн найзууд болсон юм. Хамгийн сонирхолтой нь айнаа, хорлоо дөрөвүүлээ хамт суудаг 3 жил

Monday, October 25, 2010

манай сургууль

 Алдрай бяцхан шавь нараараа багшаа гэж дуудуулсан өргөө минь

Sunday, October 24, 2010

Найзууд минь

Хамт ажиллаж байхдаа

Миний ээж сайхан ижий мяндас зөөлөн уяхан ижий

17 миний өргөө

                                          Үг Б.Ганчимэг /Түүхийн багш /
Ая Батхуяг
“17-Миний өргөө”
Мэндийн цэнхэр хадагтай монголд
Мэлмий тунгалаг бүтэн харцанд 
Миний сургууль мишээн гэрэлтэхэд 
Магнай тэнийн үрс нь жаргалтай
Талд ургасан хонхон цэцэг
Тавин жилийг туулан жингэлээ
Таны миний хайртай
Та бидний мөнхийн өргөө
Дахилт:         Хун цагаанаар зурагджээ
                                    Хүүхэд насны гэгээн бүхэн
                                    Хувирашгүй ариун энэ л өргөө
                                    Хүслийн агуу тэнгэр билээ
Эрдмийн хязгааргүй тэнгист сэлэхдээ
Эгнэшгүй эхийг сурахыг хүссэн
Ээж аавын эрх танхил хүслийн
Эвийн өргөө номын өргөө
                        Дахилт
Эрлийн жигүүр ургаж гүйцээд
Эрдмийн гэгээн тэнгэртээ дүүллээ
Энхийн саруул бидний өргөө
Эвийн их номын өргөө
                        Дахилт

Хүлэг миньшүлэг минь

Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Хүлэг миньшүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад
Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй
Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад
Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй

Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёрт
Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёрт
Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!
Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,
Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь
Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй
Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!
Хүлэг минь шүлэг минь хурдлан давхи!
Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй
Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,
Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!
Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд
Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй
Зуур замын уртад ухаан, шандас сульдаад
Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Хүлэг минь шүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

1977 он
 
Б.Явуухулан
 

2008 он төрөлх сургуулийнхаа 70 жилээр

 Хүнгүйн голын эхэнд 6 жилийн дараа ангийнхантай

 Бороо ороод л их гоё өглөө байсан шүү

зураг түүх өгүүлнэ

Мээгийгийнд очих замд зайсан толгойд

Сургуулийн гал тогоогоор эргэлдсэн хүүхэд нас минь

Цэцэрлэгийн найзын маань ээж сургууулийн гал тогоонд тогооч манай ээж сургуулийн эмч хийдэг байлаа.  Хоёр ээжийнхээ ажил рүү нэг замаар явах болсоноор бидэн хоёрын найзын холбоо эхэлсэн юм. Цэцэрлэгээ тараад л сургуулийн  гал тогоо рүү хурдны морь шиг л хариана. Ингэж явсаар алдын сургуулийн алтан босгыг 1992 оны 9-р сарын 1-ний өдөр бид хоёр 1 дугаар ангид  орж АБТА Жавзмаа багшийн хайрт шавь нар болсон. Тэр хичээлийн шинэ жилийн   анхны хонхыг цохих азтай бөгөөд  дурсамжтай агшин надад тохиож билээ. 10-р ангийн Сэрчмаа гэдэг эгчийн хамт цохиж байсан санаанд тод үлдсэн бөгөөд 10 жилийн дараа 2001 оны 9-р сарын 1нд мөн сүүлийн хичээлийн шинэ жилийн хонхыг мөн сүүлчийн хонхыг 2002 оны 5-р сарын  27нд цохихдоо нулимс дуслуулан алхаж байсан үе саяхан мэт санагдах юм. 

Saturday, October 23, 2010

Миний нутаг

Завхан аймгийн Завханмандал  сумын Мандалын овоо Хүнгүйн голын эрэг дээр хүүхэд нас минь үлдсэн юм. Өвөл болохоор өдрийг мөсөн дээр л өнгөрөөнө.  Хокейгоор  гулгаж сурах гэж  2 өвдгөө мөн ч их  хөх няц болгосон доо.